2018 оны 06-р сарнын 25-ний өдөр Хөгнө-Тарнын БЦГ-ын менежментийн төлөвлөгөөг шинэчлэн (2018-2020) боловсруулах, өмнөх менежментийн төлөвлөгөө (2014-2018)- ний биелэнтэнд үнэлгээ хийсэн тухай нэгдсэн семинар, буюу эцсийн хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгт Эко-Ази дээд сургуулийн захирал докор Ц.Адъяасүрэн ахлагчтай ажлын хэсэг болон хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагчид, орчны бүсийн Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг сумдын  холбогдох мэргэжилтэнгүүд болон малчдын төлөөлөл оролцон санал бодлоо солилцлоо.