Булган аймагт 5-р сарын 4нд " Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх нь " зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд, Булган аймгийн аялал жуулчлалын холбооны тэргүүн Ж. Бат-эрдэнэ, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга С. Бат-эрдэнэ, Булган аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН, орон нутгийн удирлагууд, Хөгнө-Тарны БЦГ-хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, аймгийн БОАЖГ-ын хамт олон нар оролцож аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Булган аймагт аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөлдлөө.